Миний хувьд үсээ зүгээр л боочихоор нэг л зохимжгүй юм шиг санагдаад аль болох янз бүрээр самнахыг хичээдэг юм. Сонирхолтой, бас тэгээд бусдад магтуулах сайхан шалтгаан болдог юм. Тэгээд ч хүйтэн өвөл дуусч урин дулаан цаг ирж байна. Малгайн доор нуугдаж байсан сайхан үсээ одоо л ил гаргаж гайхуулах цаг шүү дээ.
Ер нь хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Тог тасарна, ус тасарна, индүү сэнс гэнэт ажиллахаа болино. Бас тэгээд үсээ аятайхан болгоод гарах хэрэг байтал үсчин орох завгүй үе ч зөндөө гардаг шүү дээ. Харин энэ бүх бэрхшээлээс үл хамааран үсээ өөрөө янзлах энгийн аргуудаас заримыг бэлдлээ.
1. Грек маягийн самналт: Миний хамгийн дуртай, бас амархан самналт. Даашинз болон юбка өмсөх үедээ ингэж самнавал илүү тохиромжтой бөгөөд эмэгтэйлэг, дэгжин харагдана.
Хэрэглэгдэх зүйлс: Толгойн резин, үс тогтоогч
Эхлээд битүү тойрон резинийг үсэндээ тогтоож өгнө. Өөрийн сонирхол, өмсөх хувцас болон очих газраасаа хамаараад чимэглэлтэй, эсвэл энгийн гээд ямар ч резин сонгосон болно. Резинээ тогтоохдоо үснийхээ оройн хэсгийг бага зэрэг овойлгож өгөөрэй.
Дараа нь резинэндээ үсээ 2 талаас нь бага багаар ороож толгойн ар хүртэл үйлдлээ давтан үргэлжлүүлнэ.
Эцэст нь 2 талаас уулзсан хэсгийг нийлүүлж дахин нэг ороогоод, үсний төгсгөлийн хэсгийн нийлүүлэн дахин тогтоож өгнө. Төгсгөл хэсэгт гоёлын хавчаар болон цэцэг зэргээр чимэглэж өгч болно.
2. Эрвээхэй шуулт: Богино шорт, юбка болон чөлөөт хувцас өмсөх үедээ ингэж санмавал тохиромжтой. Дэггүй, бас эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлнэ. Бас энэ санмалтыг сурчихсан байхад жижигхэн охидууд, дүү нарынхаа үсийг самнаж өгөхөд ямар их баярлана гээч.
Хэрэглэгдэх зүйл: Нарийн резинэн боолт, үс тогтоогч
Эхлээд үсний арыг төгсгөл хэсгээс нь дээш загасан нуруу сүлжээсээр сүлжинэ. Толгойн оройн шуулт хийх хэсэг хүртэл сүлжээд угаар нь нарийн боолтоор гогцоо гарган бооно.
Дараа нь гаргасан гогцоогоо дундуур нь тэгш хэмтэй 2 хуваагаад, үсний үзүүр хэсгийг голоор даруулна.
Эцэст нь үсний үзүүрийн илүү гарсан хэсгийг үс тогтоогчоор мэдэгдэхгүй, цэвэрхэн далдална.
Жишээ болгон 2 төрлийн самналт орууллаа. Хэрвээ та илүү олон янзны самналт туршиж үзэхийг хүсвэл google.com-р ороод HAIR TUTORIAL гээд хайгаад үзээрэй. Зурган болон video хэлбэрээр маш олон төрлийн зааврууд гарч ирнэ. Түүнээс өөртөө таалагдсаныг туршаад үзээрэй.
Ер нь эхний оролдлогоор тийм ч гоё болохгүй байж магад, тэгсэн ч та шантралгүй дахин дахин оролдоод л байгаарай. Нэг л мэдэхэд гарт чинь ороод ганц минутанд л үсээ гоё болгож чаддаг болчихно.
Аан тийм , зарим самналтыг хийхэд ашиглах юм нь манай дэлгүүрүүдээс олдохгүй болохоор нь өөртөө байгаа зүйлсээ ашиглаад хийчихдэг юм. Дараа зав гаргаж байгаад зарим нэг заавар оруулна аа.
За урагшаа охидуудаа
No comments:
Post a Comment