Wednesday, February 19, 2014

Энэ хавар/зун юу өмсвөл илүү загварлаг харагдах вэ?

Гадаа дулаараад ойрын өдрүүдэд хаврын урь орж эхэлж байна.

Нэгэнт урин хавар хаяанд ирсэн болохоор хамгийн түрүүнд энэ хавар/зун ямар чиг хандлага өдөр тутмын хувцсанд тусгалаа олж байгаа талаар бяцхан мэдээлэл бэлтгэж оруулахаар шийдлээ.

Загвар зохион бүтээгчид хавар/зуны загвараа хэдийн танилцуулаад дууссан бөгөөд алдартай сэтгүүлүүд болон блоггерууд тэдний загварын нийтлэг байдалд үндэслэн загварын чиг хандлагыг тодорхойлж эхлээд байна. Би энэ удаад Bazaar, Style, Glamour зэрэг сэтгүүлүүдээс гаргасан дүгнэлтүүдээс иш татан монгол охидуудад маань илүү тохирох талаас нь харж энэ хавар/зуны өдөр тутмын хувцасны давамгайлах чиг хандлагуудыг санал болгож байна. 




1. Crop top or jacket /богино цамц, хүрэм/ Гоо сайхан бие галбираараа гайхуулах боломжийг энэ трэнд бидэнд олгож байна. Намхан нуруутай бүсгүйчүүдийн хувьд гэдэс гарсан богино цамцыг өндөр суудалтай /high waist/ өмд, юбкатай хослуулан өмсөж хөлөө илүү урт харагдуулах давхар давуу тал ч бас байгаа гэдгийг нэмж хэлье.












2. White or Contrast collar /захтай цамц/ Үндсэн өнгөнөөсөө өөр өнгөтэй, эсвэл төрөл бүрийн хээ чимэглэл бүхий захтай цамц, даашинзыг санал болгож байна. Ажил дээр л өмсдөг цамцаа чөлөөт үед илүү секси болгож өмсмөөр байвал хэлээн хэдэн товчийг нь задлаад л болох нь ээ.












3. Wide leg trousers /Өргөн шуумагтай өмд/ Өмсөхөд эвтхэйхэн, бас загварлаг өргөн энэ хавар зунй загварын тайзыг эзэгнэж байна. Цагаан өнгө түлхүү ажиглагдаж байгаа боловч та өөрийн сонирхолдоо нийцүүлэн өөр ямар ч өнгийг сонгон өмсөж болох юм. Хөлний өөг төгс далдлах өргөн өмдөндөө баярлалаа.









4. Graphic /дүрслэл/ Төрөл бүрийн хээ дүрслэлийг та зоригтой ашиглаж болох нь ээ. Материалын хээ нь өөрөө таны хувцаслалтанд сонирхолтой дүр төрхийг хангалттай бий болгох учир элдэв янзын гоёл чимэглэлгүй минималист хэв маягийг сонгоорой. 










5. Ego-Boosting embellishment /Чимэглэл/ Энэ хавар зуны загвартаа дизайнерууд таныг илүү тод гэрэлтүүлэхийг хүсчээ. Бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар чимэглэлээ шийдэж өгөхөөс гадна шүр сувд, гоёлын чулуу, гар хатгамал гээд бүх төрлийн чимэглэлийг хэв донжийг нь тааруулан ашигласан байна. Гоёлын даашинз л чимэглэлтэй байх албатай гэж үү?









6. Tea-Length Full skirt /дундаж урттай дэрвэгэр юбка/ 1950-аад онд хүч түрж байсан дэрвэгэр юбкыг өдөр тутамдаа өмсөхийг санал болгож байна. Энэ нь таныг илүү эмэгтэйлэг харагдуулна гэдэгт итгээрэй. Гэдэс гарсан богино цамц, захтай сорочка эсвэл дулаахан ноосон цамц гээд ямар ч төрлийн цамцтай хослуулан өмсөх боломжтой шүү.











7. Floral party/цэцгэн хээ/ Цэцгэн хээ, чимэглэл энэ хавар зун таны хувцсанд бүхэлдээ уусан шингэх нь ээ. Өнгө, дүрслэлийн хувьд эрх чөлөөг танд олгож байна. Хамгийн дуртай цэцэгсээ сонгоод өөрийгөө өвч хучаарай...









8. Metallic /металл өнгө/ Нарнаас ч илүү тод гэрэлтгэх улирал ирж байна. Алт, мөнгө, усны өнгөтэй гялалзсан металлаар гоёж зуны зугаатай өдрүүдээ илүү тод болгоорой. Хэрвээ та даруухан бүсгүй бол хувцасныхаа аль нэг хэсэгт металл өнгийг багахан шингээж трэндийг өөртөө буулгаарай.










9. Shift blouse /хэлхэгэр цамц/ Энэ хавар зун илүү хүчтэй орж ирж буй загвар бол хэлхэгэр сул цамц юм. Өргөн ханцуй, шулуун хэлбэртэй сул цамцнуудыг бүх төрлийн хувцастай зохицуулж болох бөгөөд та үүнийг өмссөнөөр илүү тухтай бас чөлөөтэй байх болно.












10. Collarless coat /захгүй цув/ Захгүй цувнууд нь энэ хавар зун гадуур хувцсанд түлхүү орж ирсэн байна. Та энэ цувыг харандаан юбка, даавуун өмдтэй хамт ажилдаа өмсөж болохоос гадна жирийн үедэ жинс кэттэй, оройн партид бие барьсан даашинз эсвлэ савхин өмд зэрэгтэй хослуулан өмсөж болох юм.


Дээр дурдсан төрлүүдээс гадна торон болон нэвт гэрэлтсэн нимгэн материал, унтлагын хувцас шиг загваруудыг мөн хүчтэй хэвээр байгаа бөгөөд Та өөрийн хүсэл сонирхол, хэв маягтаа тохируулан өдөр тутмын хувцаслалтандаа их бага ямар ч хэмжээгээр трэндийг шингээж болох юм шүү.


Тэр болгон санаанд нийцсэн зүйлээ дэлгүүрийн лангуунаас олоод байдаггүй болохоор зарим нэг зүйлсийг өөрийн гараар хэрхэн хийх, өөрчлөх, санаандаа нийцүүлж сонирхолто болгох талаар мэдээ мэдээлэл оруулах болно.



Source:
www.glamour.com
http://www.glamourmagazine.co.uk
http://fashion.telegraph.co.uk
http://www.fabsugar.com




No comments:

Post a Comment