Thursday, February 27, 2014

Hairtai sandaalaa uurchilsun ni...

Hun burt hairtai,  salamgui yamar neg huvtas, ed hereglel gej bdag daa. Minii huvid zunduu olon jil umssun ch hayamaargui sanagddag neg sandaal bdiin. Olom ni muudaad umsuj bolku bolsniig ni clear clutch hiiheer avsan ungugui huldaasaa ashiglaad hesegtee l umschihuur trendy sandal bolgochihson. :)
Ashiglasan yum gevel: haich, tsavuu, tungalag huldaas, shigtgee
Ehleed huliin hemjeendee taaruulj urt, urguniig ni tohiruulaad huldaasnaasaa nariin zusej avna. Zusej avsan huldaasan deeree shigtgeegee uuriin zohiomjoor naana. Daraa ni hulunduu evteihen baihaar sandaalnii ulandaa naaj ugnu.
Urd olomtoi ni zohitsuulah uudnees deed olomiig ni mun huldaasaar solison bga. Ingeed boloo.

Брэндүүдийн нэрийг хэрхэн зөв дуудах вэ?

Дэлхийд алдартай брэндүүдийн нэрсийг тэр бүр зөв дуудаад байж чаддаггүй. Зарим үед үүнээсээ болоод эвгүй байдалд орох ч үе гардаг шүү дээ. Дэлхийн даяарчлалаас болоод янз бүрийн улс орны брэндүүд дэлхий даяар нэр нь түгэж байгаагаас гадна хүмүүс янз бүрийн орны хэл ашиглан брэндээ нэрлэх болсон нь тэднийг зөв дуудахад улам ч хүндрэлтэй болгож байна. Ижил үсгийг аль хэл гэдгээс хамаараад ялгаатай дууддаг учир энэ нь арга ч үгүй биз.

Тэгээд Та бүхэндээ бяцхан тус хүргэх зорилгоор түгээмэл брэндүүдийн нэрсийг хэрхэн зөв дуудах дуудлагыг орууллаа. Нэг удаа хараад авчихсан байхад дараа нь буруу дуудахаас айхгүй болно шүү.

Anna Sui: anna swee
Ann Demeulemeester: ann de-mule-eh-meester
Azzedine Alaia: azz-eh-deen ah-lie-ah
Badgley Mischka: badge-lee meesh-kah
Balenciaga: bah-len-see-ah-gah
Balmain: bahl-mahhhhn
Bottega Veneta: bow-tay-guh vah-netta
Christian Lacroix: christian luh-kwa
Christian Louboutin: christian loo-boo-tan
Comme des Garçons: comb dey gah-sown
Dolce & Gabbana: dol-chey and gab-ana
Dries Van Noten: drees van know-ten
Gareth Pugh: gareth pew
Giambattista Valli: gee-am-bah-tease-ta vah-lee
Gianfranco Ferre: gee-ahn-franco feh-ray
Givenchy: zjee-von-shee
Hermès: er-mez
Hervé Léger: air-vay lay-jah
Hussein Chalayan: hoo-sane sha-lion
Issey Miyake: iss-ee mee-yah-key
Jean Paul Gaultier: zhon paul go-tee-ay
Junya Watanabe: jun-yah wat-an-ah-bey
Kinder Aggugini: kinder ag-ooh-gee-nee
Lanvin: lahn-vahn
Loewe: loh-wev-eh
Louis Vuitton: loo-wee vwee-tahn
L'Wren Scott: la-ren scott
Maison Martin Margiela: may-sohn martin mar-jhell-ah
Marchesa: mar-kay-sah
Mary Katrantzou: mary cat-trant-zoo
Miu Miu: mew-mew
Monique Lhuillier: monique le-hu-lee-ay
Moschino: mos-key-no
Olivier Theyskens: oh-liv-ee-ay tay-skins
Proenza Schouler: pro-en-zuh skool-er
Rochas: row-shahs
Rodarte: row-dar-tay
Roksanda Ilincic: roksanda ill-in-chik
Salvatore Ferragamo: sal-vah-tor-re fer-ra-gah-moh
Sonia Rykiel: sewn-yah ree-key-el
Thakoon: tah-koon
Versace: vur-sah-chee
Yves Saint Laurent: eve san lau-ron
Yohji Yamamoto: yoh-jee yam-ah-mo-to


Wednesday, February 26, 2014

Шар шувуутай цамцтай болох уу???

Би шар шувууны дүрстэй эд хэрэглэл, гоёл чимэглэлд их дуртай. Надад бөгж, зүүлт гэх мэт шар шувуутай зүйл их олон бий л дээ. Тэгээд ч хэл ам хаадаг гээд Монголчууд их билэгшээдэг болохоор хэрэглэхэд сэтгэлд өег байдаг юм. :)
Тэгсэн энэ хавар зуны загварт шар шувууг их ашигласан харагдаад байна аа. Burberry, D&G гээд л...Тэгээд шар шувууны зурагтай цамцтай болъё гэж бодоод хайгаад үзсэн чинь нэг амархан бөгөөд хөөрхөн хийх аргачлал гарч ирснийг хуваалцаж байна. Ашиглагдах материал нь ч олдохоор юм байна.

Хэрэглэгдэх зүйлс: Цамц, даавууны будаг, бийр, сувс, цавуу эсвэл утас зүү

Эхлээд өөрчлөхийг хүссэн цамцаа сонгоорой. Өмсөөд жаахан уйдсан ч хаяхыг эсвэл хүнд өгөхийг хүсдэггүй хайртай цамц чинь байвал зүгээр. Биед эвтэйхан цамцаа шинэ юм шиг л болгоод авна шүү дээ.
Дараа нь Шар шувууны зургаа сонгоно. Хэрвээ та өөрөө зурж чаддаг бол сонгосон зургаа харж байгаад цамцан дээрээ хүссэн хэмжээгээрээ бүдэг буулгана. Харин зурж чадахгүй бол интернэтээс хэвлэж авсан зургаа нимгэн калькан цаасан дээр буулгаж байгаад цэгэлсэн байдлаар цамцан дээрээ буулгаж аваарай.Доорх маягаар
Одоо шар шувуугаа амь оруулах хэсэг эхэлж байна. Зургийнхаа дагуу хүрээг нь тодруулна. Дараа нь нүд болон хамрыг нь сонгосон өнгөөрөө будаарай.
Энэ хавар зун чимэглэл трэнд болж байгаа учир зүгээр л будаад орхилгүй зарим хэсгийг гялтганасан сувсаар чимэглэж өгөөрэй. Ингэхдээ чимэглэх хэсэгтээ цавуу түрхээд дээрээс нь сувсаа наана. Цавуу ашиглан чимэглэх нь хурдан, хялбар арга юм.
Цавуу ашиглан наахад бага зэрэг хатуу болохоос гадна цавууны чанараас хамаараад угаахад чимэглэл нь унах магадлалтай тул хэрэв залхуурахгүй бол утас зүү ашиглан сувсаа тогтоовол бөх бат болно.
За ингээд хөөрхөн шар шувуутай, дэгчин цамц маань бэлэн болчихлоо доо.

Monday, February 24, 2014

Энэ УКА мөн үү???

Миний үзэх дуртай, байнга ордог нэг site байдаг юм л даа. Street style зураг нийтэлдэг, зураг гоё авдаг нэг блоггерийн.

Тэгсэн саяхан 2014.02.14-нд оруулсан YUKA гэсэн нэртэй нэг зураг нь Киви хамтлагийн ахлагч Укатай их адилхан зураг байхын, нэр нь ч бас төстэй юм. Хаана авсан зураг болохыг нь мэдэх боломжгүй, учир нь арын фон нь танигдахааргүй уусалттай юм байна лээ.

Энэ хэрвээ Ука мөн бол түүний стиль үнэхээр таалагдсан шүү. Зургийг нь доор орууллаа.
Мөн үү? Биш үү?

Үс самнах загварлаг бөгөөд хурдан аргууд...

Миний хувьд үсээ зүгээр л боочихоор нэг л зохимжгүй юм шиг санагдаад аль болох янз бүрээр самнахыг хичээдэг юм. Сонирхолтой, бас тэгээд бусдад магтуулах сайхан шалтгаан болдог юм. Тэгээд ч хүйтэн өвөл дуусч урин дулаан цаг ирж байна. Малгайн доор нуугдаж байсан сайхан үсээ одоо л ил гаргаж гайхуулах цаг шүү дээ. 

Ер нь хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Тог тасарна, ус тасарна, индүү сэнс гэнэт ажиллахаа болино. Бас тэгээд үсээ аятайхан болгоод гарах хэрэг байтал үсчин орох завгүй үе ч зөндөө гардаг шүү дээ. Харин энэ бүх бэрхшээлээс үл хамааран үсээ өөрөө янзлах энгийн аргуудаас заримыг бэлдлээ.



1. Грек маягийн самналт: Миний хамгийн дуртай, бас амархан самналт. Даашинз болон юбка өмсөх үедээ ингэж самнавал илүү тохиромжтой бөгөөд эмэгтэйлэг, дэгжин харагдана.

Хэрэглэгдэх зүйлс: Толгойн резин, үс тогтоогч
Эхлээд битүү тойрон резинийг үсэндээ тогтоож өгнө. Өөрийн сонирхол, өмсөх хувцас болон очих газраасаа хамаараад чимэглэлтэй, эсвэл энгийн гээд ямар ч резин сонгосон болно.  Резинээ тогтоохдоо үснийхээ оройн хэсгийг бага зэрэг овойлгож өгөөрэй.
Дараа нь резинэндээ үсээ 2 талаас нь бага багаар ороож толгойн ар хүртэл үйлдлээ давтан үргэлжлүүлнэ.
Эцэст нь 2 талаас уулзсан хэсгийг нийлүүлж дахин нэг ороогоод, үсний төгсгөлийн хэсгийн нийлүүлэн дахин тогтоож өгнө. Төгсгөл хэсэгт гоёлын хавчаар болон цэцэг зэргээр чимэглэж өгч болно.



2. Эрвээхэй шуулт: Богино шорт, юбка болон чөлөөт хувцас өмсөх үедээ ингэж санмавал тохиромжтой. Дэггүй, бас эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлнэ. Бас энэ санмалтыг сурчихсан байхад жижигхэн охидууд, дүү нарынхаа үсийг самнаж өгөхөд ямар их баярлана гээч.

Хэрэглэгдэх зүйл: Нарийн резинэн боолт, үс тогтоогч
Эхлээд үсний арыг төгсгөл хэсгээс нь дээш загасан нуруу сүлжээсээр сүлжинэ. Толгойн оройн шуулт хийх хэсэг хүртэл сүлжээд угаар нь нарийн боолтоор гогцоо гарган бооно.
Дараа нь гаргасан гогцоогоо дундуур нь тэгш хэмтэй 2 хуваагаад, үсний үзүүр хэсгийг голоор даруулна.
Эцэст нь үсний үзүүрийн илүү гарсан хэсгийг үс тогтоогчоор мэдэгдэхгүй, цэвэрхэн далдална.


Жишээ болгон 2 төрлийн самналт орууллаа. Хэрвээ та илүү олон янзны самналт туршиж үзэхийг хүсвэл google.com-р ороод HAIR TUTORIAL гээд хайгаад үзээрэй. Зурган болон video хэлбэрээр маш олон төрлийн зааврууд гарч ирнэ. Түүнээс өөртөө таалагдсаныг туршаад үзээрэй.
Ер нь эхний оролдлогоор тийм ч гоё болохгүй байж магад, тэгсэн ч та шантралгүй дахин дахин оролдоод л байгаарай. Нэг л мэдэхэд гарт чинь ороод ганц минутанд л үсээ гоё болгож чаддаг болчихно.

Аан тийм , зарим самналтыг хийхэд ашиглах юм нь манай дэлгүүрүүдээс олдохгүй болохоор нь өөртөө байгаа зүйлсээ ашиглаад хийчихдэг юм. Дараа зав гаргаж байгаад зарим нэг заавар оруулна аа.

За урагшаа охидуудаа

Friday, February 21, 2014

Загварлаг цүнхнүүд...

Загварын 7 хоногийн үеийн Street style-г хараад байхнээ цүнхний хэлбэр хэмжээ их л өвөрмөц болоод байна. Заримаас нь сонирхуулъя.

Clear clutch буюу доторх нь нэвт гэрэлтдэг тунгалаг цүнх. Тунгалаг нэвт гэрэлтсэн хулдаасан материалыг өмнө нь гоо сайхны хэрэгсэл хийх зохиулалтаар л ашигладаг байсан бол одоо харин гадуур явахдаа бариад явдаг, авсаарха, ганган цүнх болгон ашиглах болжээ. Энэ цүнх надад их таалагдаад байгаа юм. Яахав хулгай зэлгий ихтэй газар дэмий дээ гээд хүмүүс жаахан дурамжхан байгаа ч цэгцтэй бас дэгжин харагдаад л байгаа юм. Хэлбэр хэмжээ загварын хувьд янз бүр байна лээ...
Book clutch буюу ном хэлбэртэй гар цүнх. Ном уншдаг хүн цөөрөөд интернэтээс хамаг мэдээллийг олоод авдаг болсон цагт номыг өөрөөр ашиглах мэргэн санаа гарч иржээ. Өөрийн дуртай, өөрийгөө илэрхийлэхийг хүссэн номоо барих эсвэл хэн нэгний дуртай номыг нь цүнх болгоод барьчихсан байхад ер нь хүмүүсийн анхаарлыг их л татах нь дээ...
Milk box bag буюу сүүний хайрцган цүнх. Энэ сүүлийн үед их газар аваад байгаа. их хөөрхөн хэлбэртэй, бас Eco. Olivia Tan-д баярлалаа гэж хэлэх хэрэгтэй шүү.
Харин сүүлийнх нь Channel perfume bag буюу үнэртэй усны саваар хийсэн цүнх. Гараад удаагүй байгаа ч Дума, Анна гээд загварын акулуудын гарт залраад бусдыг нь араасаа байлдан дагуулж байгаа эд дээ. Хар, Цагаан өнгөтэй. Надад лав цагаан нь илүү таалагдаад байгаа...

За тэгээд дэлгүүрээс хайгаад олдохгүй байгаа зарим таалагдсан цүнхээ өөрөө хийж үзэх санаатай байгаа. Дараа хийсэн цүнхнийхээ зургийг заавартай нь орууламз. Туршаад үзээрэй :)

Thursday, February 20, 2014

Италийн хамгийн өнгөлөг хотууд... үргэлжлэл

Зиа жаахан зав гарч байгаа дээр үргэлжлэлийг нь оруулахаар шийдлээ.

Positano: Италийн өмнөдөд орших энэхүү хот нь 1950-аад оноос өөрийн хурц тод өнгө болон Santa Maria-н сүмээрээ жуулчдыг ихээхэн татах болсон. 

Portofino: Энэхүү боомт хот нь Италийн хамгийн үзэсгэлэнтэй хот гэгддэг бөгөөд дэлхийн алдартай хүмүүс эндээс чөлөөтэй, амар тайван байдлыг мэдрэхээр ирдэг байна. 
Venice: Усан дээрх хот. Миний мөрөөдлийн хот. Гайхалтай өнгө, гайхалтай уран хийцийн бүхэл цогц болсон хот... 

Италийн хамгийн өнгөлөг хотууд...

Би дэлхийн улс орнуудаас Итали-д очиж үзэхийг хамгийн ихээр хүсдэг. Загварын хот Милан, Усан хот Венец гээд л.
Тэгээд Та бүхэнд Италийн зарим хотуудын талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ.

Burano: Байшин бүр нь өөр өөрийн гэсэн өнгөтэй энэ хотын оршин суугчид байшингийнхаа өнгийг өөрчлөхийн тулд хотын захиргаанаас зөвшөөрөл авдаг юм байна. Энэ хотоос гайхалтай хурц тод өнгийг мэдрэхээс гадна Италийн хамгийн сайхан торон материалыг олох боломжтой ажээ.
 
Vernazza: Улаан, шар, ногоон өнгөөр алагласан энэхүү хот нь машин явдаггүй хот гэдгээрээ онцлогтой юм байна. 

Riomaggiore: Хайрын хот гэгддэг энэхүү хот нь олон өнгийн байшингуудаасаа гадна байгалийн өвөрмөц тогтоцоороо харааа булаадаг ажээ. 

Procida: Италийн хойт хэсэгт орших энэхүү хот нь эртний уран барилга ихтэй бөгөөд дундад зуунй үеийн хотыг санагдуулам төрхтэй байна. 

Corniglia: Италийн ихэнх хотууд далайн эрэгтэй залгаа байдаг бол энэ хот нь уулын хошуу дээр байрладагаараа онцлог юм.

Manarola: Энэ хот нь тод өнгөлөг барилгуудаас гадна дэлхийд алдартай Sciacchetra виноны эх нутаг гэдгээрээ алдартай юм байна.
Эхний ээлжинд зарим хотуудын мэдээлэл орууллаа. Дараа үргэлжлэлийг дахин оруулна аа. 

Явах газруудаа төлөвлөөд, гоё газруудыг нь тэмдэглээд л байгаа юм хэзээ нэгэн цагт, магадгүй тун удахгүй хүсэл минь биелж Итали орноор аялах байхаа...

Wednesday, February 19, 2014

Энэ хавар/зун юу өмсвөл илүү загварлаг харагдах вэ?

Гадаа дулаараад ойрын өдрүүдэд хаврын урь орж эхэлж байна.

Нэгэнт урин хавар хаяанд ирсэн болохоор хамгийн түрүүнд энэ хавар/зун ямар чиг хандлага өдөр тутмын хувцсанд тусгалаа олж байгаа талаар бяцхан мэдээлэл бэлтгэж оруулахаар шийдлээ.

Загвар зохион бүтээгчид хавар/зуны загвараа хэдийн танилцуулаад дууссан бөгөөд алдартай сэтгүүлүүд болон блоггерууд тэдний загварын нийтлэг байдалд үндэслэн загварын чиг хандлагыг тодорхойлж эхлээд байна. Би энэ удаад Bazaar, Style, Glamour зэрэг сэтгүүлүүдээс гаргасан дүгнэлтүүдээс иш татан монгол охидуудад маань илүү тохирох талаас нь харж энэ хавар/зуны өдөр тутмын хувцасны давамгайлах чиг хандлагуудыг санал болгож байна. 




1. Crop top or jacket /богино цамц, хүрэм/ Гоо сайхан бие галбираараа гайхуулах боломжийг энэ трэнд бидэнд олгож байна. Намхан нуруутай бүсгүйчүүдийн хувьд гэдэс гарсан богино цамцыг өндөр суудалтай /high waist/ өмд, юбкатай хослуулан өмсөж хөлөө илүү урт харагдуулах давхар давуу тал ч бас байгаа гэдгийг нэмж хэлье.












2. White or Contrast collar /захтай цамц/ Үндсэн өнгөнөөсөө өөр өнгөтэй, эсвэл төрөл бүрийн хээ чимэглэл бүхий захтай цамц, даашинзыг санал болгож байна. Ажил дээр л өмсдөг цамцаа чөлөөт үед илүү секси болгож өмсмөөр байвал хэлээн хэдэн товчийг нь задлаад л болох нь ээ.












3. Wide leg trousers /Өргөн шуумагтай өмд/ Өмсөхөд эвтхэйхэн, бас загварлаг өргөн энэ хавар зунй загварын тайзыг эзэгнэж байна. Цагаан өнгө түлхүү ажиглагдаж байгаа боловч та өөрийн сонирхолдоо нийцүүлэн өөр ямар ч өнгийг сонгон өмсөж болох юм. Хөлний өөг төгс далдлах өргөн өмдөндөө баярлалаа.









4. Graphic /дүрслэл/ Төрөл бүрийн хээ дүрслэлийг та зоригтой ашиглаж болох нь ээ. Материалын хээ нь өөрөө таны хувцаслалтанд сонирхолтой дүр төрхийг хангалттай бий болгох учир элдэв янзын гоёл чимэглэлгүй минималист хэв маягийг сонгоорой. 










5. Ego-Boosting embellishment /Чимэглэл/ Энэ хавар зуны загвартаа дизайнерууд таныг илүү тод гэрэлтүүлэхийг хүсчээ. Бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар чимэглэлээ шийдэж өгөхөөс гадна шүр сувд, гоёлын чулуу, гар хатгамал гээд бүх төрлийн чимэглэлийг хэв донжийг нь тааруулан ашигласан байна. Гоёлын даашинз л чимэглэлтэй байх албатай гэж үү?









6. Tea-Length Full skirt /дундаж урттай дэрвэгэр юбка/ 1950-аад онд хүч түрж байсан дэрвэгэр юбкыг өдөр тутамдаа өмсөхийг санал болгож байна. Энэ нь таныг илүү эмэгтэйлэг харагдуулна гэдэгт итгээрэй. Гэдэс гарсан богино цамц, захтай сорочка эсвэл дулаахан ноосон цамц гээд ямар ч төрлийн цамцтай хослуулан өмсөх боломжтой шүү.











7. Floral party/цэцгэн хээ/ Цэцгэн хээ, чимэглэл энэ хавар зун таны хувцсанд бүхэлдээ уусан шингэх нь ээ. Өнгө, дүрслэлийн хувьд эрх чөлөөг танд олгож байна. Хамгийн дуртай цэцэгсээ сонгоод өөрийгөө өвч хучаарай...









8. Metallic /металл өнгө/ Нарнаас ч илүү тод гэрэлтгэх улирал ирж байна. Алт, мөнгө, усны өнгөтэй гялалзсан металлаар гоёж зуны зугаатай өдрүүдээ илүү тод болгоорой. Хэрвээ та даруухан бүсгүй бол хувцасныхаа аль нэг хэсэгт металл өнгийг багахан шингээж трэндийг өөртөө буулгаарай.










9. Shift blouse /хэлхэгэр цамц/ Энэ хавар зун илүү хүчтэй орж ирж буй загвар бол хэлхэгэр сул цамц юм. Өргөн ханцуй, шулуун хэлбэртэй сул цамцнуудыг бүх төрлийн хувцастай зохицуулж болох бөгөөд та үүнийг өмссөнөөр илүү тухтай бас чөлөөтэй байх болно.












10. Collarless coat /захгүй цув/ Захгүй цувнууд нь энэ хавар зун гадуур хувцсанд түлхүү орж ирсэн байна. Та энэ цувыг харандаан юбка, даавуун өмдтэй хамт ажилдаа өмсөж болохоос гадна жирийн үедэ жинс кэттэй, оройн партид бие барьсан даашинз эсвлэ савхин өмд зэрэгтэй хослуулан өмсөж болох юм.


Дээр дурдсан төрлүүдээс гадна торон болон нэвт гэрэлтсэн нимгэн материал, унтлагын хувцас шиг загваруудыг мөн хүчтэй хэвээр байгаа бөгөөд Та өөрийн хүсэл сонирхол, хэв маягтаа тохируулан өдөр тутмын хувцаслалтандаа их бага ямар ч хэмжээгээр трэндийг шингээж болох юм шүү.


Тэр болгон санаанд нийцсэн зүйлээ дэлгүүрийн лангуунаас олоод байдаггүй болохоор зарим нэг зүйлсийг өөрийн гараар хэрхэн хийх, өөрчлөх, санаандаа нийцүүлж сонирхолто болгох талаар мэдээ мэдээлэл оруулах болно.



Source:
www.glamour.com
http://www.glamourmagazine.co.uk
http://fashion.telegraph.co.uk
http://www.fabsugar.com