Sunday, March 2, 2014

Танд ямар хувцас хамгийн сайхан зохих вэ?



Хувцас бурхан бие чөтгөр гэж ярьдаг даа. Тэгэхээр таныг бусдад илэрхийлэх түлхүүр болсон хувцаслалтаа өөрийн бие галбиртаа тохируулснаар илүү залуу, илүү сайхан харагдах боломжтой юм. Загварын үндсэн дүрмүүд гэж байдаг ч хүн бүрийн бие галбир ялгаатай учир өөрийн бие галбираа илүү сайн мэдэж байж хувцаслалтаа зөв тохируулахад дөхөмтэй болно.

Тэгэхээр сайхан хувцаслах нууц маань үндсэн дараах үе шатуудаас бүрдэх нь ээ.

  • Өөрийн бие галбираа танин мэдэх
  • Таны бие галбирт тохирох хувцасны хэлбэр загварыг суралцах
  • Хувцас хоорондын зохицлыг тааруулах
  • Чиг хандлагыг өөрийн хувцаслалтанд тусгах

Эхлээд суурь хүчин зүйл болох өөрийн бие галбираа танин мэдэхэд тань туслах мэдээллээс хуваалцая.
Эмэгтэй хүний бие галбирыг ерөнхийд нь 4 төрөл, 5 хэлбэрт хувааж болдог байна.

Хэрвээ та 157.5см-175см хооронд өндөртэй бол стандарт, харин өндөр тань үүнээс бага бол намхан, их бол өндөр гэх ба мөн үүнээс гадна биеийн харьцаа тань 101:82:108 болон түүнээс дээш бол махлаг гэсэн төрөлд хамаарна.

Харин биеийн хэлбэрийн хувьд цээж:бэлхүүс:өгзөгний түвшний харьцаанаас хамаараад
-        -   Шош хэлбэр буюу цээж, өгзөг аль аль нь бага бөгөөд ойролцоо хэмжээтэй
-        -  Лууван хэлбэр буюу мөр, цээжний хэсгээр илүү өргөн
-        -   Газрын самар хэлбэр буюу цээж болон өгзөгний түвшнээр өргөн бөгөөд нарийн бэлхүүстэй
-        -  Лийр хэлбэр буюу өгзөгний түвшин илүү өргөн
-        -   Алим хэлбэр буюу бэлхүүс болон цээжний хэсгээр өргөн




Биеийн төрөл болон хэлбэрийн давхцалаас хамаараад хувцасны зохимж өөр өөр байх ба жишээ нь намхан бөгөөд лууван хэлбэрийн биетэй хүнд зохих хувцас нь өндөр бөгөөд лууван хэлбэрийн биетэй хүнд зохих хувцаснаас ялгаатай байна гэсэн үг юм.

Намхан биетэй бүсгүйчүүдэд зориулсан зөвлөмжөөс эхлэн дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно. 
 


No comments:

Post a Comment