Monday, December 1, 2014

Шинэ жилийн даашинзаа сонгосон уу



Oscar, Golden globe, Grammy award, SAG award гэх мэтчилэн жил бүр болдог томоохон арга хэмжээнүүдэд одуудын өмссөн даашинзнуудаас Fashion editor-уудын Best гэж тодорхойлсон даашинзуудыг толилуулж байна. Шинэ жил юу юугүй хаяанд ирсэн энэ үед санаа авахад илүүдэхгүй бизээ.

Энэ жил загварын ертөнцөд цахиур хагалан орж ирсэн од бол яахын аргагүй Lupita Nyong’O. Oscar-р өмссөн Prada цэнхэр даашинз нь түүнийг анхаарлын төвд авч ирсэн ба үүнээс улбаатай гүн V ухлаадас энэ жилийн турш давамгайлах нөлөөтэй байлаа. 

Мөн өдөр тутмын хувцаслалтанд хүч түрэн орж ирсэн crop top энэ жилийн ёслолын арга хэмжээний тэргүүн эгнээнд заларчээ.  

Өнгөний хувьд ногоон, хөх, улаан тод өнгүүд зонхилж байгаагаас гадна цагаан болон бор шаргал, саарал өнгүүд металл болон чулуун чимэглэлийн хамт улаан хивсийг гэрэлтүүллээ. 

Харин өнгөрсөн жил трэнд болоод байсан торон материал энэ жил нэлээд багасч деталь хэсэгрүү шилжсэн байна. 

Миний хувьд Nina Dobrev-н өмссөн хар даашинз таалагдсан шүү. Магадгүй шинэ жилээр өөртөө зориулаад хийх ч юм билүү




Tuesday, November 25, 2014

2014 оны өвлийн трэнд... үргэлжлэл

Өвөл аль хэдийн эхэлчихлээ. Тэгээд нэгэнт эхэлсэн сэдвээ дуусгах цаг нь болсон бололтой.
Өмнө дурдсанчлан үслэг гадуур хувцас, нэхмэл хувцасаа аль хэдийн өмсөөд эхэлсэн гэж бодож байна. Бас шинэ жил юу юугүй дөхчихсөн болохоор солонгон өнгийг хэзээ ашиглахаа ч бас бодоод эхэлсэн гэж найдаж байна.
Тэгэхээр дараа дараагийн трэндэд юу байгааг сонирхоё.

5. Эрэгтэйлэг хувцас
Томдсон мэт хэлхэгэр өмд, цамц бас тэгээд өргөн мөртэй шулуун цув пальто гээд бидний эрэгтэйлэг гэж нэрлэдэг хувцаснууд энэ улиралд энгийн хувцаснууд адил өргөн ашиглагдах нь ээ. Хэзээ нэг цагт туршиж үзэх хүсэл төрж байсан бол бусдыг юу гэхийг үл тоон оролдоод үзэх улирал нь яах аргагүй ирсэн байна шүү

6. 1960-д оныг дахин шинээр
Өөлсөн хүнд хэт богино бас хэт өнгөлөг гэж хэлж болохоор жараад оны цоглог дүр төрхийг энэ улиралд санал болгож байна. А шугамтай богино даашинзнуудыг одоо трэнд болоод байгаа өвдөг давсан өндөр түрийттэй хослуулахад яагаад болохгүй гэж

 7. Илбэчин
Өвлийн улирлын нэг онцгой зүйл нь шинэ жилийн илбэ шидийн мэт төсөөлөл яахын аргагүй мөн. Харин та энэ уран төсөөллийг өөрийн хувцаслалтандаа шингээж шинэ оноо угтаарай. Таны биен дээр шивээс мэт харагдах торон, шигтгээн чимэглэл, бие нэвт гэрэлтүүлэх атлаа юуг ч үл харагдуулах торон даашинзууд гайхамшигтай биш гэжүү

За ингээд энэ өвлийн гол трэндүүдийг нэрлээд дууслаа. Шинэ жилээр би л хувьдаа торон даашинз өмсөхөөр төлөвлөөд байгаа. Харин та хараахан сонгож амжаагүй байгаа бол тун удахгүй шинэ жилээр өмсөж болох даашинзны загваруудаас сонгон хүргэх болно.



Tuesday, September 30, 2014

Энэ өвлийн загварын трэнд...

Нэг л өглөө босоход цав цагаан цас бүрхчихсэн байсан. Өөрөөр хэлбэл өвөл үүдэнд ирчихсэн хаалга тогшиж байна. Тэгэхээр энэ өвөл загварын чиг хандлага юуг санал болгож байгааг та бүхэндээ хүргэе.

1. Дулаахан бас үслэг
Энэ өвөлийн трэнди үслэгээр Mongolian-lamb буюу бэдний нэрлэдэгээр нэхий дээлийг маань онцлоод байна. Үнэхээр авууштай хэрэг шүү. Дэлхийн трэндийг дэргэдээсээ л авчих нь байна шүү дээ.
2. Солонгон өнгө
Сүүлийн жилүүдэд байгалийн эсвэл шохойн өнгө зонхилж байсан бол энэ өвөл өнгөний хувьд эргэлт гарч иржээ. Хэдийгээр улирал нь тохиромжгүй мэт танд санагдаж байвч туршаад үзэхэд яагаад болохгүй гэж. Бүх зүйл нь сэрүүн бүүдгэр болчихдэг энэ улиралд харин ч таны сэтгэл санааг анагаах ч юм билүү
3. Нэхмэл, сүлжмэл
Сэрүүний улирлын гол хэрэглээ бол яахын аргагүй нэхмэл, сүлжмэл билээ. Гэхдээ үүнийг та уйтгартай нэгэн хэвийн гэж бодож байж магадгүй. Харин энэ улиралд түүнийг илүү бүтээлчээр бас өвөрмөцөөр ашиглахыг санал болгож байна. Манай ноолууран бүтээгдэхүүний компаниудын загвар нэлээн сайжирч, сонирхолтой шийдэлтэй болж байгаа болохоор тэндээс сонголтоо хийгээд л трэндийг дагаж болох нь ээ
4. Өөр ертөнцийн дуу хоолой
Энэ дэлхий дээр хүний санаанаас гарамгүй гэмээр өвөрмөц, ямар нэг утга агуулгагүй хийсвэр хээ дүрслэл нь таны өвөрмөц байдлын илэрхийлэл болж чадна. Мэдээж түүний хүч чадал ямар ч энгийн загварыг дахин давтагдашгүй болгох нь мэдээж
үргэлжлэл бий...

Sunday, July 6, 2014

Дэгжин бугуйвчтай болох хялбархан арга

Зуны улирлын гол чимэглэл бол яахын аргагүй дэгжин бугуйвч байдаг. Миний хувьд металлын харшилтай болохоор тэр болгон бүр бугуйвч зүүх боломж гардаггүй юм л даа. Тэгээд харшилаас санаа зовохгүйгээр зүүж болох бас таны хувцаслалтанд өнгө нэмэх нэг бугуйвчны санааг хуваалцаж байна. Орох материал нь ч олдоц ихтэй бас хямд төсөр болохоор заавал оролдоод үзээрэй.
Хаа сайгүй байдаг үсний жижиг резинээс өөрийн хүссэн өнгөөрөө сонгож бэлдээрэй. Төрөл бүрийн өнгө хольж болно эсвэл өнгийн дагнаасаар хийсэн ч болно. Ямар өнгөтэй байх нь таны л сонголт.

Резинээ сонгож бэлдсэн бол одоо дараах зааврын дагуу сүлжээсээ хийгээрэй.






 Бугуйныхаа уртад тохируулан сүлжиж дуусгаад түгжээ хийнэ. Энэ нь тодорхой хэмжээний суналттай байх тул битүү түгжээ хийсэн ч болох юм.


За ингээд өнгөлөг бас дэгжин бугуйвч маань бэлэн боллоо доо

Thursday, June 26, 2014

Naadmiin goyol iim bval yamar ve

Suuliin uyed ovor ihtei tom huzuunii zuult trend bolood bga, tegvel naadmiin goyoldoo uuniig iluu mongol hev mayagtaigaar shingeej ugvul yamar ve

Tuesday, June 24, 2014

1900 оны нүдээр 2000 оныг харвал...

1900 онд буюу одоогоос 100 гаруй жилийн өмнө бидний амьдарч буй өнөө үеийг дараах байдлаар төсөөлж байж.


























Тухайн үед Францын зураачийн дүрсэлсэн зургаас харахад техник технологийн дэвшлийг маш өөдрөгөөр харсан байгаагаас гадна усан доох болон агаар дахь бүхий л орон зайг хүн төрөлхтөг амьдралынхаа нэг хэсэг болгон бүрэн ашиглана гэсэн санааг агуулсан байна.

1900 онд болж байсан үйл явдлууд:
http://www.historyorb.com/events/date/1900